# Нийтлэг Асуултууд

# Ворлд Плас гэж юу вэ?

# WorldPlusн давуу талууд юу вэ?

Уншихад хялбар, ойлгомжтой, интерактив дэлхийн хэмжээний сэтгүүлүүдийг интернетгүй орчинд ч унших бүрэн боломжийг танд WorldPlus аппликейшн танд олгоно. Манай төлбөртэй хэрэглэгч болсноор Reader's Digest, New York magazine, Cosmopolitan зэрэг шилдэг сэтгүүлүүдийг нэг үнээр хязгааргүй унших боломжтой.

# Үнэгүй унших боломжтой сэтгүүлүүд байгаа юу?

Тийм ээ, манай хэд хэдэн сэтгүүлүүдийг уншихад үнэгүй. Бас манай нийтлэлүүдийг та төлбөргүй уншиж болно.

# WorldPlus-г ямар ямар төхөөрөмжид суулгах боломжтой вэ?

Таны утас болон таблет Android version , iOS version ***-с их бол та татан авч хэрэглэж болно.

# WorldPlus хаанаас яаж татаж авах вэ?

Та доорх icon дээр дарж татан авна уу.

# Үнэ нь хэд юм бол?

1 сар үнэгүй ашиглах эрх дууссанаас хойш сард 4,99$-оор унших эрх худалдан авч үнэ цэнтэй мэдээллээс хоцролгүйгээр дэлхийтэй хөл нийлүүлэн алхаарай. Бид төлбөрийн уян хатан нөхцөл нэмэхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

# WorldPlus newsletter гэж юу юм бэ?

Та манайд бүртгүүлснээр таны мейл рүү долоо хоног тутамд таны сонирхолд нийцсэн шинэ нийтлэл болон сэтгүүлийн мэдээлэл автоматаар очих болно. Манайхаас зарлаж буй хямдрал урамшууллын талаарх мэдээлэл ч мөн очих тул та заавал бүртгүүлээрэй.

# Хаягийн тохиргоо

# Би нэг бүртгэлээрээ олон төхөөрөмжөөр зэрэг танай аппликейшинг ашиглаж болох уу?

Та өөрийн 1 бүртгэлээрээ 5 хүртэлх төхөөрөмжөөс манай аппликейшнг ашиглаж болно. Бид тоогоо нэмэхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

# Би нэг төхөөрөмжөөр олон бүртгэлээр зэрэг нэвтэрч болох болов уу?

Тийм ээ, гэхдээ нэгэн зэрэг орж болохгүйг анхаарна уу. Өөр бүртгэлээр орохын тулд та өөрийн одоо байгаа бүртгэлээс гарч нөгөө бүртгэлээрээ дахин нэвтэрнэ үү. Мөн та 2 бүртгэлээ нэгтгэх боломжтой.

# 2 бүртгэлээ яаж нэгтгэж нэг болгох вэ?

Хэрэв та WorldPlus-н 2 бүртгэлтэй бол тэдгээрийг нэгтгэж нэг бүртгэлээсээ бүх сэтгүүлүүдээ унших боломжтой. Хэрэв та 2 бүртгэлээ нэгтгэхийг хүсвэл бидний руу мейл илгээнэ үү.

# Баталгаажуулах мейл миний хаяганд ирсэнгүй

Хүндрэл учруулсанд уучлаарай. Та өөрийн бүртгүүлсэн мейл хаягаа оруулна уу. Бид тан руу бататгах мейл дахин явуулъя.

# Би яаж бүртгүүлэх вэ?

Та манайд бүртгүүлэхийн тулд аппликейшний доод буланд байх цэсийг сонгож, sign in хэсэг рүү нэвтэрч өөрийн хувийн мэдээлэл болох нэр эсвэл Fb, Twitter, Google хаягаа холбоход л хангалттай.

# Би бүртгэлтэй байгаа мейл хаягаа сольмоор байна.

Та анх нэвтэрсэн мейл хаягаа солих эсвэл засах боломжгүйг анхаарна уу. Хэрэв та бүртгэлтэй мейлээрээ нэвтэрч чадахгүй байгаа тохиолдолд манай тусламжийн хэсэгт хандана уу.

# Нууц үгээ хэрхэн солих вэ?

Та мейл хаягаа оруулна уу, бид тан руу нууц үгээ солих линкийг мейлээр явуулъя.

# Танайд бүртгүүлэх ямар давуу талтай юм бэ?

Та манайд үнэ төлбөргүй бүртгүлснээр манай апплийкейшнээс танд эхний сар бүх сэтгүүлүүдийг үнэ төлбөргүй унших эрхийг олгоно. Үүнээс гадна бид бүртгүүлсэн хэрэглэгчдэдээ 7 хоног тутмын ньюслеттерийг мейлээр явуулдаг.

# Би өөр төхөөрөмжөөс нэвтрэхэд миний өмнө татсан байсан сэтгүүлүүд шинэ төхөөрөмжинд байж байх уу?

Та шинэ төхөөрөмжөөс нэвтрэхэд таны татсан сэтгүүлүүд татагдаастай байхгүй ч "Миний сан" дотор байж байх болно. Та тэндээс дахин татах бүрэн боломжтой.

# Би бүртгэлтэй байгаа нэрээ хэрхэн солих вэ?

Бүртгэлтэй байгаа нэрээ солихын тулд

  1. Гол меню хэсэг рүү очих
  2. Бусад цэсийг сонгох
  3. Бүртгэл хэсэгт орж өөрийн бүртгэлтэй нэр дээрээ дарж солино уу.

# Би өөр төхөөрөмжөөс нэвтрэхэд миний өмнө хадгалсан байсан сэтгүүлүүд шинэ төхөөрөмжинд хадгалаастай байж байх уу?

Тийм ээ, таныг шинэ төхөөрөмжөөс нэвтрэхэд таны хадгалсан сэтгүүлүүд тэр чигээрээ байж байх болно.

# Насны хязгаар байгаа юу?

Тийм ээ, та манай апп-ыг ашиглахын тулд 18 нас хүрсэн байх ёстой. 18 хүрээгүй хэрэглэгчид өөрийн асран хамгаалагчаас зөвшөөрөл аван ашиглаарай.

# Төлбөрийн тохиргоо

# Төлбөртэй хэрэглэгч болох нь ямар давуу талтай вэ?

Та манай төлбөртэй хэрэглэгч болсноороо дэлхийн топ сэтгүүлүүдийг бүгдийг нь 4.99$-оор хязгааргүй унших нэг сарын эрхтэй болно.

# Үнэгүй нэг сарын хэрэглээ гэж юу юм бэ?

Манай аппликейшн-д бүртгүүлснээрээ танд бид дэлхийн топ сэтгүүлүүдийг бүгдийг хязгааргүй үнэгүй унших нэг сарын эрх олгоно.

# Миний төлөлт автоматаар сунгагдаад явах уу?

Тийм ээ, таны худалдан авалт сар болгон автоматаар сунгагдана. Сунгагдасны дараа бид тан руу анхааруулга и-мейл илгээх тул санаа зоволтгүй.

# Төлбөр төлөх ямар ямар арга байгаа вэ?

Төлбөр төлөх дараах аргуудыг бид танд санал болгож байна:

  1. Хэрэв танд Монголын арилжааны банкны данс байгаа тохиолдолд дотоодын бакны төлбөрийн системийг ашиглаж төлбөрөө төлөх боломжтой.
  2. Хэрэв та Android үйлдлийн систем хэрэглэгч бол Google Play In-App Billing ашиглан төлбөр төлж болно.
  3. Хэрэв та iOS үйлдийн систем хэрэглэгч бол Apple Store In-App Purchase ашиглан төлбөр төлж болно.

# Татсан сэтгүүл хэр удаан над дээр хадгалагдах вэ?

Хэрэв та сэтгүүлээ дангаар нь худалдан авсан бол таны сэтгүүл таныг устгах хүртэл таны төхөөрөмжинд хадгалаастай байх болно. Хэрэв та төлбөртэй хэрэглэгч байх үедээ татсан бол таны төлбөртэй үйлчилгээ дууссанаас хойш 7 хоног хадгалагдан үлдэх ба та үргэлжлүүлэн төлбөрөө төлж уншиж болно.

# Би яаж төлөлтөө зогсоох вэ?

Үүний тулд та

  • Хэрэв iOS хэрэглэгч бол App Store руу орж, баруун дээд буланд байх дээр дарна уу. Subscriptions хэсэг дотроос WorldPlus-г сонгож Cancel Subscription гэсэн товчийг дарна уу.
  • Хэрэв Android хэрэглэгч бол Google Play Store руу орж, дээд буланд байх дээр дарна уу. Subscriptions хэсэг дотроос WorldPlus-г сонгож Remove гэсэн товчийг дарна уу.

# Аппликейшинтэй холбоотой нийтлэг асуултууд

# Яаж өөр хэлтэй сэтгүүлүүдийг хэрхэн унших вэ?

Өөр хэлээр сэтгүүл уншихын тулд та аппликейшны нүүр хэсэгт очиж Баруун дээд буланд байх Хэл хэсгээс өөрийн уншмаар байгаа хэлээ сонгоно уу.

# Аппликейшны хэлээ хэрхэн өөрчлөх вэ?

Аппликейшны хэлээ өөрчлөхийн тулд та:

  • Үндсэн цэсийг сонгоно
  • Бусад хэсгийг дарж
  • Тохиргоо руу орно -Хэл хэсгээс хүссэн хэлээ сонгоорой.

# Интернэтгүй үед сэтгүүлүүдээ яаж унших вэ?

Сэтгүүл татан авахын тулд та сэтгүүл дээрээ даран товчийг дараарай. Таны татсан сэтгүүлүүд доор байх цэсний Миний булан хэсэгт хадгалагдсан байх бөгөөд та үүнийг интернэтгүй үед ч унших боломжтой.

# Миний дагадаг нийтлэлч

Таны дагадаг нийтлэлч шинээр нийтлэл оруулсан тохиолдолд бид танд мэдэгдэл явуулах болно. Та мэдэгдлээ өөрийн утасны тохиргоог ашиглан нээж мөн хааж болно. Мөн манай аппликейшны Тохиргоо хэсгээс мэдэгдлээ хааж нээх болохыг санаарай.

# Би яаж өөрийн сошиал медиа хуудсуудаараа нийтлэл түгээх вэ?

Одоогоор та зөвхөн манай аппликейшнг өөрийн цахим хуудсуудаар түгээх боломжтой байгаа. Сэтгүүл эсвэл нийтлэлийг түгээх боломжгүйг анхаарна уу. Бид танд түгээх боломжтой болсон үедээ мэдэгдэх болно.

# Би яаж нийтлэлүүдийг хадгалж/устгах вэ?

Та хадгалахыг/устгахыг хүсч буй нийтлэлийн доор байх тэмдгэн дээр дарж хадгалж/устгаж болно.

# Утсан дээр мэдэгдэл ирээд байгааг яаж зогсоох вэ?

Та мэдэгдлээ зогсоохын тулд үндсэн цэсний Тохиргоо хэсгээс Утасны мэдэгдэл хэсгийг унтраана уу.

# Аппликейшнээ устгаад дахиад татсан тохиолдолд миний татсан байсан сэтгүүлүүд байж байх уу?

Та манайд бүртгэлтэй байсан бол шинээр апп татагдах үед таны өмнө нь татаж авсан сэтгүүлүүд Миний сан хэсэгт хадгалагдан үлдсэн байна. Та интернэттэй газар очин ахин татан авна уу.

# Аппликейшнээ шинэчлэсний дараагаар би татсан сэтгүүлүүдээ олохгүй бол яах вэ?

Зарим шинэчлэлийн дараагаар таны татсан сэтгүүлүүд алга болох аюултайг мэдэгдье. Хүндрэл учруулж байгаад гүнээ хүлцэл өчье. Хэдий таны татсан сэтгүүлүүд устсан ч "Миний сан" хэсэг дотор таны жагсаалт байх тул үүн дотроос та дахин татах боломжтой.

# Надад энд байхгүй өөр асуулт байна.

Төвөг удсанд уучлаарай. Та энэ мейл рүү өөрийн асуулт болон асуудлаа илгээнэ үү.